Bichig.mn Latin to Mongolian Латинаас Монголруу хөрвүүлэгч

Сайн байна уу? Bichig.mn-д тавтай морилно уу!
Эх хэл, өв соёлоо дээдэлж, цахим ертөнцөд хүн бүр Монгол хэлийг илүү өргөн хэрэглээсэй гэсэн үүднээс бид хичээнгүйлэн энэхүү виртуал орон зайг бүтээв.
Монгол бичгээ хайрлаж, хамтдаа хөгжүүлье гэсэн чин сэтгэлээр хүлээн авна уу!

Гол онцлогууд

  • Латин галигаас кирилл руу шууд, автоматаар хөрвүүлэх
  • Эгшгийн зохицлыг ухаалгаар дэмжих
  • Эр/эм үгийн ялгааг бодит цагт засаж тохируулах
  • ий ↔ ы, у ↔ ү гэх мэт үсгийн онцлогийг зөв таньж засварлах
  • Латинаас Кирилл-рүү (Latin to cyrillic) хувиргасан үед үсгийн бүтцийн хувирлыг тус үгэн дээр 2 удаа дарснаар оновчтой санал болгох
  • Веб хөтчийн өргөтгөл: Цахим сүлжээний орон зайд хүссэн газар шууд ашиглах

гэх мэт бодит цагт ажилладаг, өдөр тутмын хэрэглээнд тохирсон маш олон, жижиг боловч чухал функцуудыг өөрсдийн зүгээс хөгжүүлснээр хэрэглэгч та бүхэнд үнэ төлбөргүй өргөн барьж байна.

Бидний хөгжүүлэлт үүгээр дуусахгүй бөгөөд дараа дараагийн шинэчлэлт, функц бүр дээр үргэлжлүүлэн ажиллах болно.
Эх хэл, эгшиглэнт босоо бичиг, өв соёлоо дээдлэгч хүмүүн бүхэнд энэхүү бичил орон зайг зориулж байна.
Хэрэв та санаа оноо, шүүмж, хүсэлт байвал доодох хүснэгтээр бидэнтэй холбоо бариарай.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би! — Б.Ринчен
Монголоор Бичих Амархан!

Хэрэгтэй товчлуурууд

Alt Shift H
Эгшиг зохицлыг харах
Ctrl Shift M
Кирилл бичих горим
Ctrl 0
Хэмжээг хэвийн болгох
Ctrl Space
Туслах цонх удирдах

* Санамж: Хөтөчийн өргөтгөл дээрх товчлуурын хослолууд өөр байдгийг анхаараарай.

Холбоо барих

Батбаяр Нямбаяр
Ерөнхий хөгжүүлэгч

Бидэнд асуух зүйл, санал хүсэлт байвал энд бичээрэй. Бид таны зурвасыг 24 цагийн дотор хариулахыг хичээх болно.
Хэрэв та хүсвэл Bichig.mn-ийн хөгжилд хувь нэмрээ оруулж, биднийг дэмжээрэй.

Support the development
Зурвас