Сайн байна уу? Bichig.mn-д тавтай морилно уу!
Эх хэл, өв соёлоо дээдэлж, цахим ертөнцөд хүн бүр Монгол хэлийг илүү өргөн хэрэглээсэй
гэсэн
үүднээс бид хичээнгүйлэн энэхүү виртуал орон зайг бүтээв.
Монгол бичгээ хайрлаж,
хамтдаа хөгжүүлье гэсэн чин сэтгэлээр хүлээн авна уу!
Гол онцлогууд
- • Латин галигаас кирилл руу шууд, автоматаар хөрвүүлэх
- • Эгшгийн зохицлыг ухаалгаар дэмжих
- • Эр/эм үгийн ялгааг бодит цагт засаж тохируулах
- • ий ↔ ы, у ↔ ү гэх мэт үсгийн онцлогийг зөв таньж засварлах
- • Латинаас Кирилл-рүү (Latin to cyrillic) хувиргасан үед үсгийн бүтцийн хувирлыг тус үгэн дээр 2 удаа дарснаар оновчтой санал болгох
- • Веб хөтчийн өргөтгөл: Цахим сүлжээний орон зайд хүссэн газар шууд ашиглах
гэх мэт бодит цагт ажилладаг, өдөр тутмын хэрэглээнд тохирсон маш олон, жижиг боловч чухал
функцуудыг өөрсдийн зүгээс хөгжүүлснээр хэрэглэгч та бүхэнд үнэ төлбөргүй өргөн барьж байна.
Бидний хөгжүүлэлт үүгээр дуусахгүй бөгөөд дараа дараагийн шинэчлэлт, функц бүр дээр
үргэлжлүүлэн ажиллах болно.
Эх хэл, эгшиглэнт босоо бичиг, өв соёлоо дээдлэгч хүмүүн бүхэнд энэхүү бичил орон зайг
зориулж байна.
Хэрэв та санаа оноо, шүүмж, хүсэлт байвал доодох хүснэгтээр бидэнтэй холбоо бариарай.